4. Та нар Иорданыг гаталж гараад, өнөөдөр миний чамд тушааж байгаачлан тэдгээр чулууг Ебал уулан дээр босгоод, шохойгоор буд.
5. Тэгээд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан чулуугаар тахилын ширээ босго. Түүндээ ямар ч төмөр бүү хүргэ.
6. Чи засаагүй чулуугаар ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээг босгож, түүн дээр ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил өргө.
7. Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж уун, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ.
8. Чи тэдгээр чулуунууд дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.
9. Тэгээд Мосе тахилч левичүүдтэй хамт бүх Израильд хандан—Израиль аа, чимээгүй, сонс! Чи өнөөдрөөс ЭЗЭН Бурханыхаа ард түмэн боллоо.
10. Тиймээс өөрийн Бурхан ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний тушаал зарлигийг мөрд гэв.
11. Мосе мөн тэр өдөр ард түмэнд тушаан—
12. Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож,
13. Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно.
14. Левичүүд бүх Израиль хүмүүст хандан чанга дуугаар
15. “Урчуудын сийлсэн, эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг бөгөөд түүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен” гэнэ.
16. “Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
17. “Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.