15. “Урчуудын сийлсэн, эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг бөгөөд түүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен” гэнэ.
16. “Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
17. “Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
18. “Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
19. “Харийн хүн, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
20. “Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
21. “Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
22. “Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ, эсвэл эхийнхээ охинтой унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
23. “Хадам эхтэйгээ унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
24. “Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
25. “Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
26. “Энэ хуулийн бүх үгийг үйлдэн гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.