1. Чи ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн суухдаа
2. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан бүх ургацынхаа дээжээс хэсгийг авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН Өөрийн нэрийг байлгахаар сонгож авсан тэр газар уруу аваачиж,
3. тэнд байх тахилч уруу хүрч очоод, “«ЭЗЭНээс бидэнд өгөхөөр бидний өвөг дээдэст тангарагласан тэр газар хүрч ирлээ» гэж өнөөдөр би таны Бурхан ЭЗЭНд хэлье” гэж хэл.
4. Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина.
5. Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.
6. Харин египетчүүд биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн.
7. Тэгээд бид өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон, бидний зовлон зүдгүүр дарлалыг үзээд,