Дэд Хууль 25:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэгэхлээр нь хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл

9. түүний ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ.

10. Тэгээд Израилийн дунд түүнийг “Шаахайгаа мултлуулсан хүний гэр бүл” гэж хочлох болно.

11. Хэрвээ хоёр хүн бие биетэйгээ зодолдож байхад нэгийнх нь эхнэр цохиж байгаа хүний гараас нөхрөө аврахаар ойртон очоод, гар сунган нөгөөгийнх нь бэлэг эрхтнээс барьж авбал

12. чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвд.

13. Чи халаасандаа том, жижиг өөр жинтэй туухай бүү хий.

14. Чи гэртээ том, жижиг зөрүүтэй хэмжүүр байлгаж болохгүй.

15. Чи бүрэн бүтэн зөв туухайтай, бүрэн бүтэн зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт наслана.

16. Тийм зүйл хийсэн хэн боловч, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.

17. Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамайг яасныг санагтун.

18. Тэд ЭЗЭН Бурханаас чинь айсангүй. Та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь хоцорч явсан сул дорой хүмүүс уруу довтолсон билээ.

Дэд Хууль 25