Дэд Хууль 22:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Чи шинэ байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай.

9. Усан үзмийн цэцэрлэгтээ хоёр өөр төрлийн үр бүү тарь. Хэрэв тэгвэл чиний тарьсан үрээс ургасан жимс, усан үзмийн цэцэрлэгийн ургац бүгд бохирдоно.

10. Чи газар хагалахдаа үхэр, илжиг хоёрыг нэг анжсанд бүү хөллө.

11. Ноос маалинга хоёрыг хольж нэхсэн хувцас бүү өмс.

12. Өмсдөг гадуур хувцасныхаа дөрвөн өнцөгт нь бүч хий.

13. Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч, түүнтэйгээ унтаад, түүнд дургүй болж,

14. “Би энэ хүүхнийг авсан. Харин түүнтэй унтаад би түүний онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй” хэмээн гүтгэн, нэрийг нь гутаавал,

15. тэр бүсгүйн эцэг эх нь бүсгүйн онгон байсны тэмдгийг авч гараад, хотын дааман хаалганы дэргэдэх ахмадууд дээр очиж,

16. бүсгүйн эцэг нь ахмадуудад хандан “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр дургүйцэн,

17. «Би чиний охины онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй» хэмээн түүнийг гүтгэсэн. Гэтэл хар! Миний охины онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын ахмадуудын өмнө хувцсыг нь дэлгэн үзүүлнэ.

Дэд Хууль 22