Дэд Хууль 22:16-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. бүсгүйн эцэг нь ахмадуудад хандан “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр дургүйцэн,

17. «Би чиний охины онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй» хэмээн түүнийг гүтгэсэн. Гэтэл хар! Миний охины онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын ахмадуудын өмнө хувцсыг нь дэлгэн үзүүлнэ.

18. Хотын ахмадууд тэр хүнийг барьж авч цээрлүүлнэ.

19. Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгон, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэх болно. Тэр хүн насан туршдаа түүнээс салж болохгүй.

20. Харин тэр бүсгүйг онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлэг нь үнэн байвал,

Дэд Хууль 22