Дэд Хууль 21:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг урсгал ус бүхий хагалаагүй, тариалаагүй атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгина.

5. Левийн хөвгүүд болох тахилч нар бас тийшээ очно. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, тэмцлийг тэдний үгээр шийднэ.

6. Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгдээрээ тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бяруун дээр гараа угааж,

7. “Бид өөрсдийн гараар энэ цусыг урсгаагүй, өөрсдийн нүдээр түүнийг хараа ч үгүй.

8. Өө, ЭЗЭН! Та Өөрийн зольсон ард түмэн, Израилийг уучилж өршөө. Гэмгүй хүний цусыг урсгасан гэм бурууг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлбэл цус урсгасан тэр гэм уучлагдах болно.

9. Чи тийнхүү ЭЗЭНий мэлмийд зөв үйлийг хийхдээ гэмгүй хүний цусыг урсгасан гэмийг өөрсдийнхөө дундаас зайлуулна.

10. Чамайг дайсантайгаа тулалдахаар явахад чиний Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь тушааж, чи тэднийг олзлон авах үед,

11. олзлогдогсдын дунд үзэсгэлэнтэй бүсгүйг чи хараад, түүнийг хүсэмжлэн, эхнэрээ болгож авъя гэвэл

12. түүнийг гэртээ өөрийн байшинд аваач. Тэгээд тэр бүсгүй үсээ хусаж, хумсаа авч,

13. олзлогдогчийн хувцсаа сольж, гэрт чинь суугаад, эцэг эхийгээ үгүйлэн бүтэн сар гашуудсаны дараа чи түүн дээр орж, нөхөр нь болж, тэр чиний эхнэр болно.

14. Тэгээд тэр бүсгүй хэрэв чамд таалагдахгүй байвал түүнийг дуртай зүгт нь явуул. Харин чи түүнийг мөнгөөр худалдаж хэрхэвч болохгүй. Чи түүнийг эзэгнэж байсан учраас түүнд боол шиг бүү ханд.

15. Хэрэв хоёр эхнэртэй хүн нэгэнд нь хайртай, нөгөөд нь хайргүй атал хайртай, хайргүй хоёр эхнэр нь хоёулаа түүнд хөвгүүн төрүүлэн өгч, ууган хүү нь хайргүй эхнэрээс нь гарсан байвал,

Дэд Хууль 21