1. ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй газар дээр хэн нэгэн хүний хүүр хээр талд хэвтэж байх нь олдоод, хэнд алагдсан нь мэдэгдэхгүй байвал
2. танай ахмадууд, шүүгчид гарч очоод, тэр алагдсан хүнээс эргэн тойрных нь хотууд хүртэлх зайг хэмж.
3. Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь эдэлгээ, буулганд ороогүй байгаа охин бярууг авна.
4. Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг урсгал ус бүхий хагалаагүй, тариалаагүй атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгина.
5. Левийн хөвгүүд болох тахилч нар бас тийшээ очно. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, тэмцлийг тэдний үгээр шийднэ.