Дэд Хууль 2:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгэхэд ЭЗЭН надад “Моабчуудыг бүү зовоо, тэднийг дайнд бүү өдөө. Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би Арыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.

10. (Эрт урьд емчүүд тэнд амьдарч байсан бөгөөд аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байсан тул

11. тэднийг анакчуудын нэгэн адил Рефаим гэж үздэг байжээ. Харин моабчууд тэднийг емчүүд гэж нэрлэдэг байжээ.

12. Эрт урьд хоричууд Сеирт нутаглаж байсан бөгөөд харин Есавын хөвгүүд тэднийг өмнөөсөө зайлуулан устгаж, тэдний оронд нутаглан суужээ. Энэ нь Израиль ЭЗЭНий өв болгон өгсөн нутаг дээр үйлдсэнтэй адил болжээ.)

13. Одоо босож, Зеред горхийг гаталцгаа” гэсэнд бид Зеред горхийг гаталсан билээ.

Дэд Хууль 2