Дэд Хууль 2:32-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан, Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв.

33. Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь болон бүх ард түмэнтэй нь бут цохив.

34. Тэр цагт бид түүний бүх хотуудыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд болон үр хүүхдийг нь хүйс тэмтрэн, нэг ч хүн үлдээсэнгүй.

35. Бид зөвхөн мал адгуус болон эзэлсэн хотуудаасаа олзолсон зүйлсийг авлаа.

Дэд Хууль 2