1. Левийн тахилч нар буюу Левийн бүх овог нь Израилийн дунд хувь ч үгүй, өв ч үгүй болно. Тэд ЭЗЭНд галаар өргөх тахил болон Түүний хувиас идэх болно.
2. Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө тэдний өв байх юм.
3. Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.
4. Чи түүнд үр тарианыхаа дээж, шинэ дарс, тос, хонины ноосныхоо дээжийг өгөх ёстой.
5. ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгуудын дундаас түүнийг болон түүний хөвгүүдийг үүрд ЭЗЭНий нэрээр зогсоон, үйлчлүүлэхийн тулд сонгожээ.
6. Израилийн бүх газар нутаг дээрх аль нэгэн хотод амьдран суудаг Леви хүн тэндээсээ явж, ЭЗЭНий сонгосон газарт чин сэтгэлээрээ хүрч ирвэл
7. тэрээр ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх Леви ах дүүсийнхээ нэгэн адил ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно.
8. Түүний авах хувь нь тэдэнтэй адил байх бөгөөд эцгээс өвлөсөн хөрөнгийг худалдаж олсон мөнгө нь ч бас түүнийх болно.