Дэд Хууль 14:27-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Танай хотод амьдран суудаг левичүүд бол та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй учир та нар левичүүдийг бүү орхи.

28. Гурван жил тутамд жилийн эцсээр, тэр жилийнхээ ургацын аравны нэгийг бүрэн гаргаж, хот дотроо хадгал.

29. Тэгээд та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүдийг болон хотын дотор суудаг харийн хүн, өнчин, бэлэвсэн хүмүүсийг ирүүлж, хооллон цатга. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг бүх үйлсэд чамайг ивээх болно.

Дэд Хууль 14