Дэд Хууль 14:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм. Үхэгсдийнхээ төлөө биеэ бүү зүс. Магнайныхаа үсийг бүү хус.

2. Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ.

3. Чи жигшмээр муухай юуг ч бүү ид.

4. Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа,

5. буга, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм.

6. Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно.

7. Харин хивдэг, эсвэл ац туурайтай амьтдын дотроос та нарын идэж болохгүй амьтан бол тэмээ, туулай, хадны дорго. Эдгээр амьтад хивдэг боловч салаа туурайгүй учир та нарт бузар бөгөөд

8. гахай бол ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар эдгээрийн махыг нь идэж болохгүй, хүүрт нь ч хүрч болохгүй.

9. Усан дотор байдаг сэрвээтэй, хайрстай бүхнийг та нар идэж болно.

10. Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Энэ нь та нарт бузар болно.

11. Аливаа цэвэр шувууг та нар идэж болно.

12. Харин идэж болохгүй шувууд гэвэл бүргэд, тас, хар тас,

13. улаан шонхор, элээ, шонхрын төрөл,

Дэд Хууль 14