3. чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм.
4. Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч,
5. харин тэр эш үзүүлэгч юм уу, мэргэн зүүдчийг ал. Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас та нарыг уруу татан гаргахын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан, боолчлолын гэрээс зольсон ЭЗЭН Бурханаас чинь урвуулах гэж ятгасан. Та нар ийнхүү өөрсдийнхөө дундаас бузар мууг арилган зайлуулах ёстой.