31. ЭЗЭН Бурхандаа чи ингэж хандаж болохгүй. Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдлийг бурхаддаа зориулан хийж, улмаар өөрсдийнхөө хөвгүүд, охидыг ч галд шатаан, бурхаддаа өргөдөг.
32. Миний та нарт тушаасан болгоныг та нар дагаж мөрдөж, түүн дээр бүү нэм, бүү хас.