Дэд Хууль 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бүх Израилийг цөлд Иорданы дорнод этгээдэд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад Мосегийн тэдэнд хандаж хэлсэн үгс энэ болой.

2. Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэгэн хоног явдаг.

3. Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд өгүүлжээ.

4. Энэ нь Мосе Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.

5. Мосе Иорданы дорнод этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж, өгүүлсэн нь—

6. Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа “Та нар энэ ууланд их удаан суулаа.

7. Та нар аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг уруу болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмнүүд уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа.

Дэд Хууль 1