Даниел 7:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Эртний Нэгэн ирж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүлт явуулж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл энэ зүйл үргэлжилсэн юм.

23. Тэрээр ийн хэлжээ. “Дөрөв дэх араатан бол газар дээрх дөрөв дэх хаанчлал байх бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгаран, бүх дэлхийг залгиж, талхалж, эвдэх болно.

24. Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно.

25. Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг ярьж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дийлэх болно. Тэрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно. Ариун хүмүүс нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш түүний гарт тушаагдана.

Даниел 7