3. Түүний тэмдгүүд ямар агуу вэ!Түүний гайхамшгууд ямар хүчирхэг вэ!Түүний хаанчлал бол үүрдийн хаанчлал,Түүний ноёрхол үеэс үед оршино.
4. Небухаднезар би өөрийн гэрт тайван байж, өөрийн орд харшид амгалан сууж байлаа.
5. Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.
6. Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг би тушаасан.
7. Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлөгчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй.
8. Гэвч эцэст нь миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн бөгөөд ариун бурхдын сүнстэй Даниел миний өмнө ирсэнд түүнд би зүүдээ хэлэхдээ,
9. “Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа бөгөөд ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа хойно миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь хамт надад хэлж өгөгтүн.