Даниел 4:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэрээр хашхирч«Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга.Навчсыг нь сэгсрэн унагаж, үр жимсийг нь тараан хая.Араатнуудыг доороос нь хөөж, шувуудыг мөчрөөс нь үргээ.

15. Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ.Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж,хээрийн шинэхэн өвсөн дунд байлга.Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж,араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.

16. Түүний оюун ухаан нь хүнийхээс өөрчлөгдөж,түүнд араатны оюун ухаан өгөгдөж,ийнхүү долоон цаг үеийг өнгөрүүлэг.

17. Энэ бол тэнгэр элч мэт харуулуудын зарлиг бөгөөдэнэ нь ариун нэгнүүдийн гаргасан шийдвэр.Энэ нь Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирч,Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгч,хамгийн дорд хүнийг ч гэсэн хаан ширээнд залдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд юм»гэв.

18. Энэ бол Небухаднезар хаан миний үзсэн зүүд юм. Одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Учир нь миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад хэлж чадсангүй. Харин ариун бурхдын сүнс чамд байгаа учир чи чадна” хэмээн өгүүлэв.

Даниел 4