Даниел 3:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Ингээд удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчид Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов.

4. Тунхаглагч чанга дуугаар тунхаглан—Ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ.

5. Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц сөгдөн, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн.

6. Харин сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.

7. Тийм учраас бүх ард түмэн бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд сөгдөж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.

8. Тэр үед зарим халдеичууд ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.

9. Тэд Небухаднезар хаанд хариулан—Хаан минь, мөнх насалтугай!

Даниел 3