28. Небухаднезар—Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэр элчээ илгээж, Өөрт нь итгэдэг, хааны тушаалыг зөрчиж, өөрсдийн Бурханаас гадна өөр ямар ч бурханд үйлчлэхгүй бөгөөд мөргөхгүй гэж өөрсдийн биеийг тушаан өгсөн зарц нараа аварсан билээ.
29. Тиймээс Шадрах, Мешах, Абед-него нарын Бурханы эсрэг эвгүй юм ярих аливаа ард түмэн, үндэстэн, хэлтний биеийг мөч мөчөөр нь цавчин, гэрийг нь үнсэн товорго болгохыг би тушааж байна. Юу гэвэл ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв.
30. Тэгээд хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.