11. Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махбодтой хүмүүсийн дунд үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв.
12. Үүнээс болж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав.
13. Мэргэдийг хөнөөх тухай зарлиг ч гарчээ. Даниел болон түүний нөхдийг хөнөөх гэж хайв.
14. Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав.
15. Тэрээр хааны ахмад Ариохаас асуун,—Хааны тушаал яагаад ийм хойшлуулшгүй байгаа юм бэ? гэсэнд, Ариох Даниелд энэ хэргийн талаар мэдүүлэв.
16. Даниел дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв.
17. Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв.
18. Даниел болон түүний нөхөд Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг Даниел тэднээс хүсэв.
19. Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.
20. Даниел хэлэхдээ—Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай.Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.