Даниел 12:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Харин би сонссон боловч ойлгож чадсангүй. Тиймээс би—Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув.

9. Тэрээр—Даниел аа, өөрийнхөө замаар явагтун. Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм.

10. Олон хүн шинэчлэгдэн, ариусгагдаж, цэвэршүүлэгдэнэ. Харин хилэнцэт хүмүүс хилэнцээ үйлдэнэ. Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.

11. Өдөр бүрийн тахил хориглогдож, хоосролын бузар юм тавигдах цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.

12. Хүлээн хүлээсээр нэг мянга гурван зуун гучин таван өдөрт хүрсэн нь ерөөлтэй еэ!

13. Харин чиний хувьд гэвэл, өөрийнхөө замаар эцэс хүртэл яв. Тэгвэл чи амгаланд орж, цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.

Даниел 12