Даниел 1:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгээд хаан тайгануудынхаа тэргүүн Ашпеназад, сурвалжит гэр бүлээс хийгээд язгууртнуудаас оролцуулан Израилийн хөвгүүдээс заримыг авчрахыг тушаав.

4. Тэд бие махбодын талаар согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заахыг тушаав.

5. Хаан тэдэнд өөрийн амттан шимттэн болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн, гурван жил сургахаар тогтоосон ажээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орж зүтгэх байлаа.

6. Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв.

7. Тайгануудын тэргүүн тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него гэж нэрлэв.

8. Харин хааны амттан шимттэнээс болон түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгануудын тэргүүлэгчээс гуйв.

9. Бурхан Даниелд тайгануудын тэргүүлэгчээр дамжуулан хайр хийгээд өршөөлийг үзүүлэв.

10. Тайгануудын тэргүүлэгч Даниелд—Та нарын идээ, ундааг зааж өгсөн өөрийн эзэн хаанаас би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас ядруу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нарын үйлдэл миний толгойг хааны өмнө цаазаар авахуулахад хүргэх юм хэмээв.

Даниел 1