Даниел 1:18-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын тэргүүн тэднийг Небухаднезарт бараалхууллаа.

19. Хаан тэдэнтэй ярилцсанд, тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны хувийн үйлчлэлд орлоо.

20. Хаан тэдэнтэй мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.

21. Даниел Кореш хааны нэг дэх жил болтол байлаа.

Даниел 1