1. Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харсан бөгөөдТэр “Босгуудыг нь ганхуулахын тулд баганануудын толгойг нь цохь.Тэдний бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд.Тэгээд би тэдний үлдэгдлийг илдээр алах болно.Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй.
2. Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон чтэндээс Миний мутар тэднийг барина.Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.
3. Тэд Кармелын орой дээр нуугдсан чБи тэднийг хайн олж, тэндээс барина.Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан чтэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.
4. Мөн тэд өөрсдийн дайснуудын өмнө олзлогдон явсан чтэндээс Би илдэнд тушааж, тэр тэднийг хядах болно.Сайны төлөө бус, харин муугийн төлөө Би Өөрийн мэлмийгээ тэдний эсрэг чиглүүлнэ” гэж айлдав.
5. Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн.Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.
6. Тэнгэрт Өөрийн дээд өрөөгөө барьж,Тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавьсан.Тэр далайн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгадаг.Түүний нэр бол ЭЗЭН.
7. “Израилийн хөвгүүд ээ,та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би Израилийг Египетийн нутгаас,филистчүүдийг Кафтораас,арамейчуудыг Кирээс авчраагүй юу?