Амос 7:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцааны сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац нь хааны хадлангийн дараа байсан.

2. Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ.—Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ?

3. ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн.—Энэ нь болохгүй гэж ЭЗЭН айлдсан.

4. Эзэн БУРХАН надад ийнхүү юмыг үзүүлсэн. Харагтун, Эзэн БУРХАН тэдэнтэй галаар тэмцэхээр дуудаж байсан. Тэр гал нь агуу гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.

5. Тэгэхэд би—Эзэн БУРХАН, зогсоож өгөөч. Иаков нь жижиг учраас тэр яаж зогсож чадах вэ? гэж хэллээ.

Амос 7