3. Та нар гай гамшгийн өдрийг хойшлуулж,хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?
4. Та нар бол зааны ясан орнуудад хажуулж,буйдан дээрээ сунан хэвтэгчид бөгөөдсүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.
5. Мөн ятгын эгшигт тааруулан үг зохиож,Давид шиг өөрсдөдөө зориулан дуу бичигчид юм.
6. Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж,тахилд хэрэглэдэг аяганаас дарс уудаг боловч Иосефын балгаснуудын төлөө харж гашууддаггүй.
7. Тийм учраас тэд одоо цөлөгдөгсдийн түрүүнд цөллөгт явах болно.Тэрийн хэвтэгчдийн найр нь эргэн одох болно.
8. Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна.Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.“Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, түүний цайзуудыг жигшиж байна.Тийм учраас хот болон түүнд агуулагдах бүхнийг Би тушаах болно”.