9. Сүйрэл нь бэхлэлт дээр ирэхийн тулд хүчтэн дээр сүйрлийн хамт урагш цахилагч нь Тэр юм.
10. Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг,шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.
11. Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж,тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй.Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.
12. Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ.Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч,дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.
13. Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг.Учир нь энэ бол ёрын цаг.