Амос 3:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд орох уу?Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү?

6. Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү?Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?

7. Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.

8. Арслан нь архирчээ!Хэн үл эмээх вэ?Эзэн БУРХАН айлджээ!Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?

9. Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.

Амос 3