Амос 3:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хөвгүүд болох та нарын эсрэг Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл бүтэн гэр бүлийн эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.

2. “Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон.Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ”.

3. Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?

4. Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу?Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос,нүхэн дотроосоо архирах уу?

5. Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд орох уу?Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү?

6. Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү?Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?

Амос 3