1. Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.
2. Тэр “ЭЗЭН Сионоос архирч байна.Тэр Иерусалимаас Өөрийн дуу хоолойг илэрхийлж байна.Хоньчдын бэлчээрүүд нь гашуудаж,Кармелын орой нь хатжээ” гэсэн.
3. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Дамаскийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд хурц төмрөөр тариа цохихын адилГилеадыг цохисон юм.
4. Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ.Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно.
5. Би бас Дамаскийн дааман хаалганы хаалтыг эвдэж,Авены хөндийгөөс оршин суугчдыг Бе-еденээс очирт таягийг барьсан хүнийг таслах болно.Тиймээс Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.