6. Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна.
7. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.
8. Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэдгээр хүмүүс үнэнийг эсэргүүцдэг. Тэд ялзарсан санаа бодолтой, итгэлийн хувьд гологдсон хүмүүс юм.
9. Гэвч тэд илүү амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.