9. Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй.
10. Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ.
11. Энэ бол итгэмжит үг мөн.Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол,Мөн Түүнтэй хамт амьд байх болно.
12. Хэрэв бид тэвчвэл,Мөн Түүнтэй хамт хаанчлах болно.Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл,Мөн Тэр биднийг үгүйсгэх болно.