2 Тесалоник 3:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын хувьд ямар байсан шиг, тийнхүү түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир.

2. Тэрчлэн гажууд болон хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь бүх хүн итгэлтэй биш аж.

3. Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг муу нэгнээс хамгаалан хүчтэй болгоно.

4. Бид та нарт юу тушаана, түүнийг та нар хийж байгаа болон хийх ч болно хэмээн та нарын талаар Эзэн дотор итгэх итгэл бидэнд бий.

5. Эзэн та нарын зүрхийг Бурханы хайранд ба Христийн тэвчээрт хандуулах болтугай.

6. Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу биш, эмх журамгүй амьдралаар амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр бид та нарт тушааж байна.

7. Учир нь бидний үлгэр дуурайллыг яаж дагах ёстойгоо та нар өөрсдөө мэддэг. Яагаад гэвэл бид та нарын дунд ёс журамгүй байгаагүй,

8. мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эцэж туйлдталаа ажиллаж байлаа.

9. Бидэнд эрх байхгүйдээ ингэсэн юм биш, харин та нарыг бидний жишээг дагаасай гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгохын тулд ингэсэн юм.

10. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг” гэж захидаг байсан.

2 Тесалоник 3