2 Тесалоник 1:9-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй болон Түүний хүчний алдраас сална.

10. Энэ нь тэрхүү өдөр Өөрийн ариун хүмүүсийн дотор алдаршихаар болон итгэсэн бүх хүмүүсийн дунд гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь тэд бидний та нарт гэрчилсэн гэрчлэлд итгэсэн юм.

11. Тиймээс бидний Бурхан та нарыг дуудлагад чинь зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүчээрээ биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг.

12. Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор, мөн та нар ч Түүн дотор алдаршаасай хэмээн бид залбирдаг.

2 Тесалоник 1