2 Самуел 8:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид түүний тэрэгний морьдын шөрмөсийг нь огтолж, харин зуун тэргэнд хангалттай хэмжээний морьдыг үлдээв.

5. Дамаскийн сиричүүд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган сиричүүдийг алав.

6. Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

7. Хададезерын зарц нарын зөөж явсан алтан бамбайнуудыг Давид булаан авч, Иерусалимд авчирлаа.

2 Самуел 8