16. Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв” хэмээгээрэй гэж айлдав.
17. Натан эдгээр бүх үг болон бүх зөнгийн дагуу Давидад дамжуулав.
18. Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад,—Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?
19. Гэлээ ч энэ нь Таны мэлмийд чухал биш байсан, Эзэн БУРХАН минь! Учир нь Өөрийнхөө боолын гэрийн алс ирээдүйн талаар Та айлдлаа. Энэ нь хүний заншил юм, Эзэн БУРХАН минь.
20. Давид Танд үүнээс илүү өөр юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн боолоо мэддэг билээ, Эзэн БУРХАН минь!
21. Өөрийн үгийн төлөө, Өөрийн зүрх сэтгэлийнхээ дагуу Өөрийнхөө боолд мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу үйлийг хийв.