2 Самуел 6:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан, эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авчирч байлаа.

16. ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав.

17. Ингээд тэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.

18. Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр ардуудыг ерөөв.

19. Цаашлаад тэр хамаг ардууд, эрэгтэй ба эмэгтэй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн, хүн бүрд нэг талх, шарсан мах, атга үзэм өгөв. Дараа нь хамаг ардууд гэр гэртээ харив.

20. Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд, Саулын охин Михал Давидыг угтахаар гарч ирээд,—Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчдийн нүдний өмнө нүцгэллээ гэв.

2 Самуел 6