23. Давид ЭЗЭНээс лавлахад ЭЗЭН—Чи шууд чиглэн явж болохгүй. Тэдний араар тойрч яван, ялам модны төглийн өмнө тэднийг дайр.
24. Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи дайрагтун. Учир нь ЭЗЭН филистчүүдийн цэргийг дайрахаар чиний түрүүнд гарсан байна гэв.
25. Тэгэхэд Давид ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор тийнхүү үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг цохив.