2 Самуел 5:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. ЭЗЭН өөрийг нь Израилийн хаан болгон тогтоож, Өөрийн ард түмэн Израилийн төлөө хаанчлалыг нь өргөмжилснийг Давид ойлгов.

13. Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр болон татвар эмс авав. Давидад олон хөвгүүд, охид төрөв.

14. Иерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс гэвэл: Шаммуа, Шобаб, Натан, Соломон,

15. Ибхар, Елишуа, Нефег, Иафиа,

16. Елишама, Елиада, Елифелет нар юм.

17. Хүмүүс Давидыг тослон, Израилийн хаан болгосныг филистчүүд сонсоод бүх филистчүүд Давидыг хайж олохоор ирэв. Давид энэ тухай сонсоод цайз уруу явав.

18. Филистчүүд ирж, Рефаимын хөндийгөөр тархан байрлав.

19. Тэгэхэд Давид ЭЗЭНээс лавлан—Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушааж өгөх үү? гэж асуухад ЭЗЭН Давидад—Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.

2 Самуел 5