1. Абнерыг Хебронд нас нөгчсөнийг Саулын хүү Иш-бошет сонсоод, зориг нь мохож, хамаг Израиль ч сандрав.
2. Саулын хүүд дээрэм хийдэг бүлгүүдийг удирддаг хоёр захирагч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр нь Рехаб гэдэг байлаа. Тэд хоёулаа Бениамин хөвгүүдээс гаралтай, Беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг хэмээн үздэг байв.
3. Беерот хүмүүс Гиттаим уруу зугтан ирж, энэ өдрийг хүртэл тэнд харийнхан болжээ.)
4. Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байжээ. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч байх үедээ хүүг унагаснаас болж хүү хөлгүй болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.