2 Самуел 24:17-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Хүн ардыг устган талж байсан тэнгэр элчийг хараад Давид ЭЗЭНд—Нүгэл үйлдэн, буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр буугтун гэв.

18. Тэгээд тэр өдөр Гад Давид дээр ирж, түүнд—Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгогтун гэв.

19. Тэгээд Давид Гадын хэлсэн ёсоор, ЭЗЭНий тушаасны дагуу явлаа.

20. Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн газарт хөсөр унан, хаанд мөргөв.

2 Самуел 24