1. Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм.Өндөрт өргөмжлөгдөж,Бурханаар тослогдсон,Израилийн яруу дууллыг бичигч,Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.—
2. ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав.Түүний үг миний хэлэн дээр буй.
3. Израилийн Бурхан зарлиг болов.Израилийн хад надад өгүүлэв.“Бурханаас айн эмээж,зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
4. наран мандах өглөөний гэрэл,үүлгүй цэлмэг өглөө,борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт”.
5. Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учирминий гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү?Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү?
6. Харин нүгэл хилэнцэт хүн бүр гараар барьж болохгүй өргөст харгана мэт хаягдана.
7. Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй.Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстойгэв.
8. Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэр нэг удаа найман зуун хүн алсан учир Езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв.
9. Түүний удаах хүн нь тулалдахаар цугларсан филистчүүдийг доромжлоод, Израилийн эрчүүд хойшоо ухран явахад, Давидтай хамт байсан гурван хүчит эрийн нэг болох Ахох хүн Додогийн хөвгүүн Елеазар байв.
10. Тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.
11. Түүний удаах нь харар хүн Агегийн хөвгүүн Шамма байв. Шош их ургасан нэгэн хэсэг газар филистчүүд хороо болон цугларахад, хүмүүс филистчүүдээс зугтав.