2 Самуел 22:28-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Та шаналан зовж буй ардуудыг авардаг.Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.

29. ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг.

30. Танаар би цэргийн хуаранг дайрч,Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг.

31. Бурханы хувьд, Түүний зам төгс.ЭЗЭНий Үг шалгагдсан билээ.Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.

32. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?

33. Бурхан бол миний хүчит цайз бөгөөдТэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.

34. Тэр хөлийг минь гөрөөсний хөл мэт болгон,намайг өндөрлөг газар дээр аваачдаг.

2 Самуел 22