1. ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.
2. Тэр ийнхүү дуулав.—ЭЗЭН бол миний хад,миний цайз, миний аврагч.
3. Миний хоргоддог хад болох Бурхан минь.Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар.Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.
4. Магтаал хүндэтгэлийн ЭЗЭНийг дуудахаддайснуудаасаа би аврагддаг.