1. Давидын үед жил дараалан гурван жилийн турш өлсгөлөн болсонд Давид ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгээд ЭЗЭН—Энэ нь Гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.
2. Тэгээд хаан Гибеон хүмүүсийг дуудан тэдэнтэй ярив. (Гибеончууд бол Израилийн хөвгүүд биш, харин аморичуудаас үлдсэн хүмүүс бөгөөд Израилийн хөвгүүд тэдэнтэй гэрээ байгуулсан боловч Саул израильчууд болон иудачуудад таашаагдахын тулд тэднийг устгахаар эрмэлзэж байв).
3. Тэгээд Давид Гибеон хүмүүст—Би та нарын төлөө юу хийх ёстой вэ? Намайг юу төлбөл, та нар ЭЗЭНий өвийг ерөөж болох вэ? гэхэд