22. Тэр эмэгтэй ухаалгаар хамаг ардууд дээр очив. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидэв. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд, хүмүүс хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж ирэв.
23. Иоаб Израилийн бүхий л цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа херетчүүд болон пелетчүүдийн удирдагч байв.
24. Адорам албадлагын ажил хянагч, Ахилудын хөвгүүн Иехошафат бичээч,
25. Шева гүүш, Задок болон Абиатар нар тахилч,
26. иар хүн Ира Давидын тахилч байв.