28. Ингээд Иоаб эвэр бүрээгээ үлээсэнд бүх хүмүүс зогсон, Израилийн араас хөөхөө зогсоож, тулалдахаа ч болив.
29. Абнер болон түүний эрчүүд тэр шөнийн турш Арабагаар дамжин өнгөрөөд, Иорданыг гатлан, өглөөний турш алхсаар Маханаимд ирлээ.
30. Тэгэхэд Иоаб Абнерыг хөөхөө болив. Түүнийг бүх хүнээ хамтад нь цуглуулсанд Асахелаас гадна Давидын арван есөн зарц алга байв.
31. Харин Давидын зарц нар Бениаминаас болон Абнерын эрчүүдээс олныг цохисонд гурван зуун жаран хүнийг алсан байв.
32. Тэд Асахелыг авч, Бетлехемд байрлаж байсан эцгийнх нь хадан булшинд оршуулав. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, үүр цайх үед Хебронд хүрчээ.