2 Самуел 2:11-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Давидын Хебронд Иудагийн гэрийн хаан байсан хугацаа нь долоон жил зургаан сар байв.

12. Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв.

13. Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч яван, тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Тэдний нэг нь цөөрмийн наад эрэгт, нөгөө нь цөөрмийн цаад эрэгт буув.

2 Самуел 2